Харанхуй ба чимээгүй

Өөв


Өөв өөв гэж үхэр тугла дуудах биш л дээ.зүгээр л "өөв".

- эмээ эмээ
- өөв 
энэ үгийг нээрээ мартах дөхөж энэ үгийг чи сануулаагүй бол би хэн байсанаа санахгүй хэн болсоноо ч мэдэхгүй байх байсан.бусадийн нь л адил хүн үе тэнгийн хөдөөний хүүхдүүд шиг ээ үнэгэн малгай духдуулж тавиад өвлийн жаварыг дулаацуулах гэж ядсан бяцхан зуух шиг улааж ягаа бутарсан хацартаа нусаа наачихаад өөрөөсөө том тугла бяруутай ноцолдож эмээ дээ үхэр эвлэгэж өрөм сүү хураахад нь тусладаг байсан бага насаа санана.
- эмээ 
- өөв 
- яагаад?... Гээд л бидны яриад эхлэдэгсэн. Үдшийн зэсэн улаан тэнгэрт үүрээдээ яарах ...

19:45 - 2013-08-12

мзх-д хүрэхгүй зурвас

 яруу найргийг уралдуулах юм байхаа чиний дотоожны тухай мэдрэмж энэ хүний амьдралын тухай бодлоос илүү байна.чиний бусдыг хайрлах хайр энэ хүний өөрийгөө хайрлах хайраас муухай байна гээд одоо нэг нь шүүгээд нөгөө нь шүүлгээд байж байх нь урлаг юм байхаа.залуу хүүхдүүдийг үүндээ идвэхтэй оролцуулаад хоосон магтаалын титэм зүйлгээд байж байхаар зүгээр бичхэд нь тус болооч ямар алим дэлгүүрээс худалдаж аваж байгаа юу.авъяас чадвар хэнд ч байдаг нээгдээгүй байгаа аяъсыг бүү хоролооч.нэг л буяны үйлс хийж байгаа амьтад нэр алдар горлогчид.том дуутай том цээжтэй хүмүүсийг бүү нийгэмд шах.хайртай б...

19:19 - 2013-07-17

найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд

Гарчиг тавиад яаж эхлэхээ мэдэхгүй чиний тухай төсөөлж бодож суулаа найрагч бүсгүй минь. Чамайг ямархан зүүд зүүдлэж ямар их гүн гуниг бодож хүүгээ тэврэн хэвтдэг бол ганцаардлын хар дарсан зүүдэнд дэв хийн цочин сэрэхдээ ямархан гэгээн бодол зохиож тайтгардаг бол гэж түүндээ хүүхэд шиг итгээд нүдэнд цэлэлзэх нулимсаа алгаараа арчаад нулимсаараа биш шүлгээрээ гуниг гутарлаа дотроосоо гаргадаг байх гэж итгэж бодно. Шөнө дөл болтол чи цаасан дунд өнжиж өөрөөсөө олон олон бодрол сайн сайхныг цацрааж борооны дараах наранд хурц ногоон өнгөөр гэрэлтэх байгал шиг эсвэл миний бага насны дурсамжинд гэр...

23:43 - 2013-07-16

Нүд

Нүд нь чи юу харна вэ? Жаргал зовлон учрал хагцал жам есны юм бүхнийг заримдаа залхталаа зарим даа шунан байж харсаар тоост хорвоогийн цоохор өдрүүдээс чи олон ч үйл олон ч үйлдэлийг нүд цавчилгүй заримдаа нүдээ дарсан хэрнэ гарынхаа салаагаар айн байж харж сэтгэлдээ зураа юу даа. Энэ бүх зураглалыг нүдээ анин сэтгэлийнхээ хуудаснаас харж суухад заримдаа сэтгэлийн минь нүд сохорчих гээд байх юм. Хайртай хүмүүс минь өвчиндөө шаналж аажмаар надаас холдон холдсоор амьсгал хурааж инээмсэглэл нь үүрд тодрохгүй болоод бие цогцос нь ахин зулайг минь илбэж хацрыг минь үнсэж санаа сэтгэл нь ахин надад ...

23:43 - 2013-07-16

Тэргэнцэр дээрх шанлал

 Тал харваад арван нэгэн жил бүтэн харваад найман жил гэхдээ хэзээ энэ тэргэнцэр дээр суусан аа бүүр мартаж орихжээ. Цонхоор харагдаж сонсогдох улиралын дуун дүр зураглал нэг юм ямар улиралд байгаагаа сая ухааруулна төд удалгүй мартаж орхиод ахиад л цонх өөд толгойгоо эргүүлж орж байгаа цагаан цасны эсвэл дуугарж байгаа шувуудын нэрийг таах гэж байгаа мэт тааж ядсан харцаар харна. Заримдаа эсвэл тэр гадаах хорвоод дурласан мэт утга учрыг нь олж нээх гэж байгаа мэт таг дуугай ширтсээр өдрийг барна. Өөр яалтай ч билээ дээ хөлтэйсөн бол багынх шигээ хөл нүцгэн голын торгон элс бог өвс адууны бүгэ...

23:43 - 2013-07-16

халуун зунаар ханиад хүч солиоров

 хэд хоног хоолой өвдөснөөсөө болоод халуурлаа.хоолойны ангинын буюу хоолойны өвчин даймжирч бөөр үе мөчинд нөлөөлөж салж унах дөхөв хүч тамир ч гээд байх юм үлдсэнгүй.эм байтугаа хоол ч идэх сонирхолгүй одоо ч идэхгүй байна л даа өөрөөрөө өөрийнхөө эсэргүүцэлээр л авиваа өвчинөө даван гархийг илүүд үздэг эм тариагаар өөрийгөө бөмбөгдөж дархалаагаа бүрэн устгахгүй гэсэн минь л тэр.өвчинөө хэрхэн даваж гарах вэ?ямар нэгэн аргаар мартахгүй бол болохгүй гэсэн бодол төрөв.яаж яаж??надад байгаа хамгийн энгийн арга бол унтах.гэхдээ маш сайхан зүүд зүүдлээд унтах хэрхэн сайхан зүүд зүүдлэх вэ?амьсгаа...

23:21 - 2013-07-16

нэргүй

 тагтан дээр минь 

өдөржин тагтаа суудаг
тагтан дээрээ 
шөнжин би суудаг
нэг л өдөр би 
тэр тагтаа шиг
нисээд явна 
амьралд байхгүй
эрх чөлөө рүүгээ
амьралд байгаа 
эрх чөлөөгөөрөө жигүүрлээд

00:46 - 2013-06-10

нэргүй

  

мянган жил чамайг таньдаг байсан юм шиг
тийм дотно.
магадгүй бид урьд төрөлдөө 
хамт суугаад шаналдаг байсан байх
зэвхий энэ сарны доор суугаад ганцаардахад бүрт
зэргэлдээх юмсын цаг хугацаанд илэгдэж
нурж үйрэх нь л сонсогдоно
энэ харанхуйд чамайг л үгүйлэж 
энэ сар чамайг л бодогдуулна
чи үхлийн тухай надтай адилхан боддог
би үххээс айдаггүй 
чи ч үххээс айдаггүй 
гэвч чи бид хоёр 
хэн хэнийгээ үххээс л...
үхтэлээ айдаг

...

00:41 - 2013-06-10

Миний булш

    ; font-family: 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif; font-size: 13px; line-height: 18px;">Хэдхэн жилийн өмнө энэ уулын энгэрт дотны хүнээ нутаглуулаад аав,ахынхаа шарилийг эргээд ахиж ийшээ ирэхгүй гэсэн би.Энэ уулын энгэрт хэвтэж байна.яаж үхсэнээ санахгүй юм.уйлах, инээх хүмүүсийн миний тухай ярих ухаан бодолд нүргэлэн байвч би тийм биш ээ, үгүй ээ, битгий худлаа ярь гэж даанч хэлж чадахгүй.Цохиод авчихмаар худлаа нулимс хэн нэгэний нүднээс сул асгараж байхад огт надад ха[Дэлгэрэнгүй...]

17:32 - 2013-06-09

Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar