Харанхуй ба чимээгүй

Өөв


Өөв өөв гэж үхэр тугла дуудах биш л дээ.зүгээр л "өөв".

- эмээ эмээ
- өөв 
энэ үгийг нээрээ мартах дөхөж энэ үгийг чи сануулаагүй бол би хэн байсанаа санахгүй хэн болсоноо ч мэдэхгүй байх байсан.бусадийн нь л адил хүн үе тэнгийн хөдөөний хүүхдүүд шиг ээ үнэгэн малгай духдуулж тавиад өвлийн жаварыг дулаацуулах гэж ядсан бяцхан зуух шиг улааж ягаа бутарсан хацартаа нусаа наачихаад өөрөөсөө том тугла бяруутай ноцолдож эмээ дээ үхэр эвлэгэж өрөм сүү хураахад нь тусладаг байсан бага насаа санана.
- эмээ 
- өөв 
- яагаад?... Гээд л бидны яриад эхлэдэгсэн. Үдшийн зэсэн улаан тэнгэрт үүрээдээ яарах хараацайс нисэлдэн үнээд үрдээ өвөр дүүрэн сүүтэй нарийн жимээр наран жаргахаас арай урьтаж ирхэд наймын хоёр хувин дамжилсаар эмээ бид хоёр зэл өөд алхана.сүү муутай эсвэл сулдаа туглатай үхэрээ нэг эвлэгнэ сүү ихтэй үхрүүдээ хоёр эвлэгнэ.сүүдэр уулын орой өөд авирсаар шөнийн бүрий унаж увуу цувуугаар одод тэнгэр чимэж дуусахад сүүлчийн туглаа тавьж өгөөд эмээ бид хоёр хувин дүүрэн сүүгээ дамжлсаа гэр өөд гэлдэрнэ.хурдахан л том болоод хувин дүүрсэн сүүг өргөж даадаг болох юмсан гэж хүснэ.
- эмээ
- өөв 
- яагаад би ийм удаан том болоод байгаа юм бэ?
- миний хүү чинь том шүү дээ. Том эр байхгүй юу
- би том болохоороо хувинтай сүүг тань дандаа оруулж өгч байна.
Духан дээр дулаан уруул өмөлзөн хүрээд үл мэдэг амьсгал аван үнэрийг минь сэтгэлийнхээ гүнрүү шингээх мэт анирдана. Мартаж яаж чадваа.
Өөв өөв нээрээ ч үхэр хүртэл уяраадаг үг юм даа өөр ямар оронд ийм үг байна!!!Өвөгдийн минь тарин өөв өөв гэж өмөрсөн сэтгэлийг нөхнө.

19:45 - 2013-08-12 - Сэтгэгдэл бичих

FAN

Хөөрхөн юм бичдэг золиг вэ!

Элитийн Хаан (зочин) - 02:44 - 2014-05-17

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar



:-)
 
xaax