Харанхуй ба чимээгүй |
найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньдГарчиг тавиад яаж эхлэхээ мэдэхгүй чиний тухай төсөөлж бодож суулаа найрагч бүсгүй минь. Чамайг ямархан зүүд зүүдлэж ямар их гүн гуниг бодож хүүгээ тэврэн хэвтдэг бол ганцаардлын хар дарсан зүүдэнд дэв хийн цочин сэрэхдээ ямархан гэгээн бодол зохиож тайтгардаг бол гэж түүндээ хүүхэд шиг итгээд нүдэнд цэлэлзэх нулимсаа алгаараа арчаад нулимсаараа биш шүлгээрээ гуниг гутарлаа дотроосоо гаргадаг байх гэж итгэж бодно. Шөнө дөл болтол чи цаасан дунд өнжиж өөрөөсөө олон олон бодрол сайн сайхныг цацрааж борооны дараах наранд хурц ногоон өнгөөр гэрэлтэх байгал шиг эсвэл миний бага насны дурсамжинд гэрэлтэх олон бужигнасан өвөөгийн гэрийг шөнөөр зүүдтэй залгатал бадамлан асах дэнгийн гэрэл мэт яруу бодлынхоо тунгалаг гэрлийг хав ойрдоо түгээж суугаа. Чамаас цацарсан эрчимд өрөө чинь амь ороод хайрын тухай чамтай мэтгэлцэж харсан үзсэн бүхнээ чамд хуучлаж байгаа. Чиний энэ гэрэлтэн буй гоо хөргийг цаасан дээр зурна гэдэг үнэндээ бүтэшгүй хэрэг мэт надад санагдаж байна. Залуу нас жаргал амтласан нүүрний хувирал жаахан гуниг олчихоод мэлмэрч суусан бүүдгэр үдэш сартай хамт шөнөжин дүнсийгээд санаашрал дундаа төөрч бороотой хамт уйлж борхон үрийнхээ сэвлэгнээс тайтгарлыг үнэрлэж амьдарч байгаа яруу найрагч эх хүний хөргийг би яахан зурж чадах билээ дээ. Зунаар чи өвөлд ирсэн мэт даарж өвлөөр чи зунд ирсэн мэт халууцаж явдаг сэтгэлтэй хүн билээ иймдээ л чиний сэтгэлийн утас уянгалга атлаа содон буй иймдээ л чиний сэтгэлийн утас нарыхан атлаа бөх буй. Бор дарсны ард хааяхан суухдаа чиний юу боддогийг би мэдэхгүй бороо орход эсвэл цас орход догдлолд эзэмдүүлдгийг чинь л харин би сайн мэдэж байна. Жинхэнэ гуниг уйтгараа хүнтэй хуваадагүй хүний хөрөг лавтай инээмсэглсэн баг зүүгээд зуруулсантай адил болох байх.Хэзээ хэдийд жинхэнэ төрхийг чинь олж зурах тухай би санаашраад л сууж байна. Магадгүй би ой санамж сэтгэл дурсамжийн хуудсандаа л би чиний дүрийг зурж чадах бизээ. Харин тэр хөрөг зургуудын өмнө би л ганцаар зогсож яруу тансаг гоо сайхныг нь олж харах чадна. Балныхаа арыг хэмэлж байс хийгээд л санаашран тэгээд үзгээ дэвтрээсээ нийлүүлэхээр салгахгүйгээ бичих нүдрүү унжсан үсээ эвлэгхэн засаж чихнийхээ ардуур хийгээд эр хүн шиг заримдаа ичмээр ганцаараа байгаа мөртлөө ичмээр бодлууд бодож тэрэнд улайж тэгээд өөрийгөө шоолох амьдрал туйлаас шунан санаа алдах үйлдлийг чинь сэтгэлдээ л би зураглаж чадна. Сэтгэлдээ л мэргэжил мэргэжлийн өөр өөр үзэл бодолтой эмэгтэйчүүд эхчүүдийн бодол ижилхэн сайхан гэж боддог ч энгэр цээжиндээ эмзэг бодолдоо шүлэг тээж төрүүлж яваа эмэгтэйчүүд эхчүүдийн бодол бусдынхаас арай өөр юу гэх юм бэ дээ нэг л тийм ер бусыг гэгээлэг тансаг ариун байдаг болов уу гэж бодож явдаг юм. Ингэж бодох минь уучлашгүй алдаа байж болох ч ингэж бодох нь надад сайхан байна уучлал нь хүртэл хэлэгдэхгүйгээр ирчихдэг уужрал нь хүртэл гэрлээс хурдан байдаг болов уу даа. Хэ хэ хэ ингэж бодож байгаа минь хүртэл баяр баяслыг сэтгэлд авчирч инээмсэглэл нүүрэнд ирж ганцаараа галзуу хүн шиг инээж сууна. Энэ ид шид бол яруу найрагчийн хөргийг сэтгэлдээ зураад мөн чанарт нь жаахан ч болтугай нэвтрэх гэж оролдоход л төрж буй гайхамшиг буй заа. Энэ бодлоос ирсэн инээмсэглэл миний зөвийг гэрчлэж байгаа мэт гэрэл гэгээ нь л ийн хувиржээ. Сэтгэлээ хагаслан яруу найрагч бүсгүй сэтгэлд л зурагдах өөр хаана ч үд зурагдах хөргийг таньтай хуваалцах гэж чадал хомс чадвар мууг болгоох бизээ23:43 - 2013-07-16 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: чөлөөт бичээч Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөв - мзх-д хүрэхгүй зурвас - найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд - Нүд - Тэргэнцэр дээрх шанлал - халуун зунаар ханиад хүч солиоров - нэргүй - нэргүй - Миний булш Найзууд - LetMaidar |