Харанхуй ба чимээгүй

Миний булш

    ; font-family: 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif; font-size: 13px; line-height: 18px;">Хэдхэн жилийн өмнө энэ уулын энгэрт дотны хүнээ нутаглуулаад аав,ахынхаа шарилийг эргээд ахиж ийшээ ирэхгүй гэсэн би.Энэ уулын энгэрт хэвтэж байна.яаж үхсэнээ санахгүй юм.уйлах, инээх хүмүүсийн миний тухай ярих ухаан бодолд нүргэлэн байвч би тийм биш ээ, үгүй ээ, битгий худлаа ярь гэж даанч хэлж чадахгүй.Цохиод авчихмаар худлаа нулимс хэн нэгэний нүднээс сул асгараж байхад огт надад ха; font-family: 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif; font-size: 13px; line-height: 18px;">йргүй юм шиг хайртай хүмүүс минь өмөлзөн уйлах гээд уйлж чадахгүй ухаан санаагаа угаасаа энэ жам гэсэн үгээр аргадах мэт уруу харан зогсож байгаа.ухаан санаагүй амьд даа үхлээ хүлээж хэвтэрт хэвтсэн тэр ганцаардмал өдрүүд, шөнүүд, цагаан тааз, хэн нэгний шивнээн одоо нэгэнт үгүй.бие нь яаж байна? гэж хэнч надаас асуухгүй. Үхээд өгмөөр байхад амьдралд уясан тэр эм тариа, тарин мэгзэм, хайр намайг харамсалтайгаар явхад хүргэж байна.амьдруулах гээд байхад нь амьдраад амьсгалаад хоёр хөл дээрээ босож хорвоогоор хэрэн хэсэж хоног хоногийн хойдохыг үзэж энэ хүмүүст үзэн ядуулж, хайрлууж хэрэлдэж, хэлэлцэж ч чадахгүй үхчихэж ээ.Бадаг бүдэг ухаанд тамирлаж баярлалаа ч гэж хэлсэнгүй.Одоо яая гэхэв?Оногдсон тавилан ийм байж ойчих цайны тоо дуусч.Долоон сүвийг бэтүүлэн зовхи хийгээд нүд, ам, хамар, чихийг минь битүүлсэн ой ухаан арай л үхчихээгүй байна.Тэд уйлаж байна. Эцсийн үгээ хүн бүхэн хэлж байна.
-Таныгаа үүрд дурсан санана.Хүйтэн болсон магнайд минь хүмүүс хүрч байна.Хэн хүрж байгааг нь гадарлаж байна.Хүрж ядаад хурдхан гараа авч буй тэр хүмүүс лав танилууд биз салж ядаад чийгт уруул өмөлзүүлнэ үнссэн энэ хүн ижий минь байх. Ээж минь л байж таараа өөр хэн намайг ингэж үнсэх билээ. Ойр дотны хүмүүс андашгүй юм.ингээд бүгд дууссан бололтой. Ламтан намайг бул гэсэн зарлаг буулагаж байна.Булж байна.Дэр дэр хийсээр дээрээс хүрзээр шороо асгаж байна дээр байгаа нарын гэрэл алгуурхан нүхнээс түрэгдэн энэ хүмүүсийн уйлаан майлаан улам бүр алсалсаар байна.Одоо бүүр шороо хаях чичиргээн ч үгүй болов.Ингээд ганцаараа үлдлээ.Бүгчим харанхуй энэ булшин дотор... амьд ахуйдаа юу хийлээ байз амраг садангаа хэр зовоолоо аархаж хэнд онгирч айж хэнээс далдарч явлаа алдар гавъяа юусан билээ?Буян нүгэл хэр билээ.Буруу хазгай хаана гишиглээ.Одоо оройтсон бодоод ч яах юм?Болъё.
   Хэдхэн жилийн өмнө энэ уулын энгэрт дотны хүнээ нутаглуулаад буцахдаа "Таныгаа үүрд санана, дурсаж явна" гэж хэлж байсан.хэлсэндээ ингэхэд би хүрсэн билүү?Хэдэн өдөр л шанлаж уйлсан хэсэг зуур санаж гашуудсан зулын өргөлөөр буян үйлдэж 49 хоноод л мартсан. Мартсан санагдаж байна.Тиймээ тэгсэн.Тэгээд л мартсан.Энд ирээд л санаж байна.Ичгүүртэй гэхээсээ илүү инээдтэй байна. Ээ хөөрхий хүн гэдэг ийм л өчүүхэн хөгийн амьтан юмсанжээ.Хайртай гэдэг байсан хэрнэ хаяаад явчихаар нь харагдахгүй үүрд алга болчихоор нь авсалаад, булшилаад л мартдаг юм байна.буруутгах хэцүү зөвтгөх ч хэцүү зөв буруу хоёр нь тэгээд зөрөө ч байхгүй тэнцүү юм байна.Тэд одоо уйлж байгаач энд хэвтэж ялзарсан хүмүүсийн нэгэн адилаар би ч бас удахгүй мартагдана.Тэд ч мартана.Мартсан нь ч дээр дурсагдаад дурдагдаад яах ч юм билээ.Амьдрах үйлд нь ашиг тус гаргаж амттан олж өгч чадахгүй юм чинь.Уг нь хүн бүхэнд л хэлсэн юм хэрэв намайг үхвэл хээр хөсөр хаяаарай гэж хэрээ чоно хээрийн амьтад хэсэгхэн ч гэсэн цадаг гэж.Хийж чадах хамгийн том буян минь тэр байсан юм уг нь.Гэвч...Хэн ч намайг сонсогүй байна хэрэг болгож хүслийг минь бийлүүлэх гэж хөдөлсөнгүй.Хүмүүний ёсон гэдэг нь энэ юм гэж. Алтан хайрцаг, урьд, хойд төрөл морь, хулгана цаг гэх мэтийн юм ярьсаар булж орхив.За яахав дээ.Хулгана, өт нь иднэ биз дээ.Ганц л зүйлд л баярлана.үлдээсэн өв хөрөнгө үнэд хүрэх юу ч үлдэж буй даа үлдээгээгүй дээ л баярлана.үр хүүхэд минь эвдрэлцээгүйд нь баярлана.Өөр юу ч хүсэх юм билээ дээ.Өөр юу ч зөв хийж чадсангүй дээ. 

by: Гүндсамбуу Ганчөдөр

17:32 - 2013-06-09 - Сэтгэгдэл бичих

Таалагдлаа... Нээрээ бас ганц нэг үг үсгийн алдаа байна шүү. Засаарай..

Алмас - 23:33 - 2013-06-09

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar



:-)
 
xaax