Харанхуй ба чимээгүй |
халуун зунаар ханиад хүч солиоровхэд хоног хоолой өвдөснөөсөө болоод халуурлаа.хоолойны ангинын буюу хоолойны өвчин даймжирч бөөр үе мөчинд нөлөөлөж салж унах дөхөв хүч тамир ч гээд байх юм үлдсэнгүй.эм байтугаа хоол ч идэх сонирхолгүй одоо ч идэхгүй байна л даа өөрөөрөө өөрийнхөө эсэргүүцэлээр л авиваа өвчинөө даван гархийг илүүд үздэг эм тариагаар өөрийгөө бөмбөгдөж дархалаагаа бүрэн устгахгүй гэсэн минь л тэр.өвчинөө хэрхэн даваж гарах вэ?ямар нэгэн аргаар мартахгүй бол болохгүй гэсэн бодол төрөв.яаж яаж??надад байгаа хамгийн энгийн арга бол унтах.гэхдээ маш сайхан зүүд зүүдлээд унтах хэрхэн сайхан зүүд зүүдлэх вэ?амьсгаадан аагим халуун хөнжилж хөлрөөд хөлсөндөө нэвт нороод хэвтэж байгаа ч голд орсон жавар минь дотроос минь намайг дааруулж хөлөргөж дагжин чичрүүлж байхад яаж би сайхан зүүдэнд хүрэх төсөөлөл өөртөө бий болгох вэ?амьсгалаа яадахнаа секунтын зүүтэй адил түвшинд аваачих хэрэгтэйгэж дотоод ухамсар надад хэлнэ.дорой болсон өвчөнийг шууд мэдрэх мэдрэлтэй холбоотой биеийн эрэгтэн бүрээс мэдээлэл хүлээн авч боловсоруулж байдаг оюун санаагаа яаж даваж би-гээ зохиож төсөөлөлөөрөө биеээсээ гарч төсөөлөлийн ертөнцрүү аялах вэ?дотоод ухамсар унт уран төсөөлөл,урлан бодох чинь сайн зүгээр л унт чиний зүүдэлдэг гоо зүүд бүхэн аян даа чамайг төсөөлөлрүү чинь аваачина.зүгээр л унт.нүдээ аниад хэсэг гүн бодолоо намжааж биеээ чагнахгүйг хичээж хэвтэсний эцэст унтаж орхиж ээ.оюун санаа халуурч хөлс гойжиж бачимдаж бас дээр нь чичирч даарч байгаагаа хар зөнгөөрөө мэдэж байсан ч янгинасан, хатгасан ямар ч өвдөлт байсангүй.би төсөөлөлдөө нэгэнт уусжээ ахуй биеээ орхиод аль хэдийн дотоод ухамсар минь аялалдаа гаржээ.оюун санааг биетээгээ ориод одоо л далд ухамсараараа хязгааргүй боломжгүй зүйлыг зохион бүтээж түүнийгээ удирдаж түр зуур ч болов нийгмээс амьдралаас хамааралгүйгээр амьд үхтэлийн төлөвтэйгөөр амьдарч авах сайхан боломж өөрөө ирэв.харанхуй чимээгүй хамаг бүхнээс хол хаана хэзээч байгаагүйгээр эрх чөлөөтэй.тэр зүүдэнд дуулагдсан эгшиг аялгуу бүхэн тун чиг тунгалга.цонхоний сиймхийгээр цоргих цэвэр цэнгэг агаараас ч тунгалга цоор лимбэний дуунаас ч уянгатай санагдаг болжимор салхины мод бишгүүрдэх дуугч тусгаарлаад туучихмаар санагдаж байлаа.энэ жинхэн зүүд биш санамсаргүйгээр хийсэн минь дөрөв байна уу тавдахь төсөөлөлийн аялал.ах удаа бол тамхи татаж сурж байхаадаа л толгой манарч хүчтэй хорных нь нөлөөгөөр хамаг бие сулдан өөрөө ч мэдэлгүй биеээ суллан оюун ухаанаа амьдралаас салгаад тэнгэрт нисэн өөрийгөө далавч үгүйгээр гарж чадахгүй өндөрөөс харч өвс найгсан талд хэвтэж байгаагаа харчихаад цаашаа нисээд өөр ертөнцрүү одож газар буухыг хүсэхгүй ниссээр гоо сайханыг бахтан харж сая нэг гарыг тамхины цог чис хийтэл түлхэд үйрмэглэсэн юм шиг сэрүүн зүүд төсөөлөлийн аялалаас сэрж билээ.энэ мэдрэмжийг ахин сэрүүн үеээр амьтлах гэж хичнээн тамхинд мансуурч оролдсон боловч боломж нь болоогүй ч юм уу аль эсвэл зарим нэг зүйлыг би буруу хийсэн эсвэл ямар нэгэн алдаа гараад оролдлог бүр минь амжилтгүй агаараас унаж байгаа айдаст мэдрэмжээр төгсөж ирсэн.харин энэ удаад шал өөр байлаа хэзээ ч үзээгүй зүс үл таних тунгалга биетэй өвгөн хүмүүн шаргал улаан чонийн дүрст гэрлэн бүрхүүлээрээ харанхуйг залгилсаар ирж үгүй дуугүй магнай дээр минь алгаа тавин хүү минь өвдөө юу даа гэж асуугаад алгаараа биеээс минь нэгэн зүйлыг сорох шиг болж гэрэл нь нэгэн зуур ихэд бүдгэрээд буцаад хэвийн болсон.үг дуграх ч сөхөө байсангүй гайхан амар амгаланд байдалд нэгэнт уусав гэмээр орхисон оюун санаа бие минь нам жим болж өвдөлт үгүй гүн нойронд автах нь тэртээгээс мэдрэгдэв.сэрээд сэрсэн даруйдаа зүүдээ нэг бүрчилэн санана гэдэг туйлын цөөн атал сэрээд сэргээд удаж байгаа ч үг яриа үйл хөдлөл бүхэн дурсамж мэтээр бодитоогоор сэтгэлд зураглагдан байгаа нь миний унтаж байсан эсэгт эргэлзэхэд хүргэв.би унтаагүй би унтсан аль нь чухам хүү би мөн бэ? аль аль нь л би болж таарав.сэрсэний дараа үе мөчний өвдөлт арилж халуун буужээ.хоолойны өвдөлт л харин үлдэж.зарим өвдөлтүүд тэгэхээр худлаа байж таархан дотроос идэж байгаа бодолуудаа үгүй хийхэд л идэгдэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрж болохоор болов.метраллаг зүйлс үгүй энэ зүүднээс метраллаг бус хүсэлгүй бол ариван их мэдлэг мэдээлэл өөрийн тухай үнэнийг олж авч болох ажээ.одоохондоо энэ мэдрэмж мэдлэг юунд хэрэгтэйг нь үл мэдэх ч намайг хүчтэй болгож байгааг нь бол мэдэж байна бас мэдэрч ч байна.хэзээ ч өглөөд ийм цовоо сэргэлэн хансан нойрноосоо хаврын цэцэг мэт сэрж байсангүй байнга л нойроо хармалан нозоорсон амьтан босохгүй бол болохгүй гэдэг өөрөө өөрийнхөө дарамтат бодол доор сэрж байсан минь олонтой.мөнөөх шаргал улаан чонын дүрст гэрлэн бүрхүүлт тунгалга бие өвгөний тухай бид хоёрын дунд ямархан сонин сайхан яриа гарсан тухай бичээргүй байна зарим зүйлс нууц чигээрэй үлдэг.магад тэр хүн би байсан байж ч болох...магад би шинжилэх ухаанаар оношлуулбал төсөөлөлийн сэтгэл мэдрэлийн өвчитэй байж болох.
23:21 - 2013-07-16 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: чөлөөт бичээч Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөв - мзх-д хүрэхгүй зурвас - найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд - Нүд - Тэргэнцэр дээрх шанлал - халуун зунаар ханиад хүч солиоров - нэргүй - нэргүй - Миний булш Найзууд - LetMaidar |