Харанхуй ба чимээгүй

Тэргэнцэр дээрх шанлал

 Тал харваад арван нэгэн жил бүтэн харваад найман жил гэхдээ хэзээ энэ тэргэнцэр дээр суусан аа бүүр мартаж орихжээ. Цонхоор харагдаж сонсогдох улиралын дуун дүр зураглал нэг юм ямар улиралд байгаагаа сая ухааруулна төд удалгүй мартаж орхиод ахиад л цонх өөд толгойгоо эргүүлж орж байгаа цагаан цасны эсвэл дуугарж байгаа шувуудын нэрийг таах гэж байгаа мэт тааж ядсан харцаар харна. Заримдаа эсвэл тэр гадаах хорвоод дурласан мэт утга учрыг нь олж нээх гэж байгаа мэт таг дуугай ширтсээр өдрийг барна. Өөр яалтай ч билээ дээ хөлтэйсөн бол багынх шигээ хөл нүцгэн голын торгон элс бог өвс адууны бүгээн хомоол дээр ахин нэг гишгиж үзэхсэн гэж бодогдоод ер болохгүй. Юм юм л хийчихмээр бодогдоно даанч тамир тэнхээ залуу насны гал цог үүрд орхин оджээ ямар гээчийн үйлийн үр нь энэ юм болдоо. Уг нь тал харвасан гурван жилдээ таяг тулаад эсвэл хөгшин банхараа түшээд хэвтэрийн өвгөндөө хоол унд дөхүүлж хог шороо уруудуулчихдаг л байсансан. Хийсэн зүйлдээ эзэн болдог ийм зан нь хааяа өөрийг нь зовоон хий дэмий л зовхоос өөр зүйл хийж чадахгүй дээ бас л зовно. Зовлон гэгч яасан дуусдаггүй эдэв дээ. Үхээд өгчихөж бас чадахгүй үйл тамаа эдлэж өдөр хонгийн тэргэнцэр ор хоёрын дунд өнгөрөөсөөр их олон жилийг ардаа үлдээж ээ. Одоо хөдлөж байгаагаас солгой гар л үлдэж. Гэвч тамир гэж үгүй байж ядсан бодол болох бодогдоод болдоггүй хамгаас хайртай үр хүүхдүүд нь ирэхгүй болохоор гомдох байж байгаа байдлаа харахаар бас гутрах үнэндээ өмөг түшиг болж байгаа амьдрах гэж ядаж яваа өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй охиндоо тээр болж арав гаран жил өргүүлж тээлгүүлж амьдралд нь нэмэр болохгүй байж зовлон болж амьдрана гэдэг эх хүнд яаж сайхан байх билээ. Энэ бодолдоо эмзэглэж эргэж ирэхгүйгээр явчихмаар санагдан амьтай голтой байсаар байгаадаа амьтай ч гэж дээ амьд үхтэл маягаар амьдарч ирсэн дээ өөрийгөө зүхэж хааяа хааяа үхчихмээр санагдаж амандаа алчуур чихэх гэж оролдоно. Гэвч тамир нь муудсан солгой гар нь шүдгүй амруугаа мянга хүч гарган чихээд ч нэмэр эс олно багалзуурдах гээд ч базагдаж өгөхгүй болжээ байгаа ганц гар нь . Энэ үйлдэл нь охин ач хоёрыг зовоож байгааг яахан мэдэх.... Дал гарсан ч бие нь ийм болсон ч ой ухаан гэж жигтээхэн саруул зөнчихсөн бол дээр гэж бодогдож хааяа өөрийгөө өрөвдөн. Зөнчихсөн бол бүүр их зовоох байсан даа гэж өөрөөсөө харамлан халаглаж бас хүү гэж буруу зөнөөгүй дээ баярлана. Заримдаа мэдээ алдсан биеэндээ сулхан өвдөлт олохоороо баярлаж басхүү гэж ингээд дуусдаг юм байж ээ гэдэг бодолтой нь зэрэгцэн бүх үр хүүхдүүдээ нүд аньхаасаа өмнө хараад сайн сайхан амьдарч байгаа эсэхийг нь мэдээд сэтгэл амар үхмээр санагдана. Энэ бодлууд л гагцхүү өнөөдөрийг хүртэл амьдруулж ирсэн юм шиг ээ. Өөрийгөө тайтгаруулах арга зам гэж үгүйд өөрийгөө хий дэмийл өрөвдөнө.Өрөвдлөө гээд үхэл бас л тоож ирэхгүй байгаа нь бүүрч өрөвдөлтэй. Өөрөө өөртөө үр хүүхдүүд дээ үнэ цэнээ алдана гэдэг аймшигтай үнэн энэ үнэн дунд амьдран аа гэдэг маш их сэтгэлийн тэнхээ өөрийгөө чулуужиж байгаагаа харж мэдэрнэ гэдэг маш алгуурхан яаралгүйгээр өөрийг нь залгиж байгаа үхэлийг хүлээнэ гэдэг хэцүү. Яах аргагүй үхэл ирнэ дээ гэдэг бодол л тайтгарал авчирна. Хүлээх л үлдсэн. Хааяа нэг хурхиран унтахад нь л бараг дотоод сэтгэлийх нь илэрхийлэл нь мэдэгдэхээргүй болсон үрчилээч нүүрнийх нь үрчилээнд инээмсэглэл тодрон үр хүүхэд өмөг түшиг нь болж байсан ханиа зүүдлэн. Харин сэрүүн үед бол энэ инээмсэглэлийн хэлтэрхий нүүрэнд нь үл ажиглагдах бөгөөд гагцхүү ганц л нулимс нулимс л дотоод баяр баясал зовлонг нь илэрхийлэн.  жич: үргэлжлүүлэн уншмаар байвал хэлээрэй

23:43 - 2013-07-16 - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar



:-)
 
xaax