Харанхуй ба чимээгүй |
НүдНүд нь чи юу харна вэ? Жаргал зовлон учрал хагцал жам есны юм бүхнийг заримдаа залхталаа зарим даа шунан байж харсаар тоост хорвоогийн цоохор өдрүүдээс чи олон ч үйл олон ч үйлдэлийг нүд цавчилгүй заримдаа нүдээ дарсан хэрнэ гарынхаа салаагаар айн байж харж сэтгэлдээ зураа юу даа. Энэ бүх зураглалыг нүдээ анин сэтгэлийнхээ хуудаснаас харж суухад заримдаа сэтгэлийн минь нүд сохорчих гээд байх юм. Хайртай хүмүүс минь өвчиндөө шаналж аажмаар надаас холдон холдсоор амьсгал хурааж инээмсэглэл нь үүрд тодрохгүй болоод бие цогцос нь ахин зулайг минь илбэж хацрыг минь үнсэж санаа сэтгэл нь ахин надад санаа зовохгүй намайг дурсахгүй намайг аргадахгүйг бас эхдээ гологдсон үр үрдээ гологдсон эхийн шанлал навчис унаж цэцэгс гандах голой царцаа машинд дайруулах, гох дарахад хичнээн их шаналал өвдөлт ирдэгийг чи надад харуулжээ нүд минь.дандаа муу бүхнийг чи бас харж явсангүй бас хүү гэж ээжийн минь зовнол эрээн цаасны гоо утга ,сайхан бүсгүйн инээмсэглэл, тачаал эхийнхээ элгэнд амар тайван унтаж буй олон амьтадын үрс, амьтадын биеийн хэлээрээ хэрхэн хайраа илчилдэгийг аа бас төгөлдөр гоо хотын үдэш,тугалын зэлнээс эмээгийн ирэх, сумын төвөөс өвөөгийн айсууг гээд тун ч олон сайн сайханыг үзүүсэн билээ.аяаа амьдрал гэгч юутай баян. Буцах бүхэн нь орон зайгаараа бидныг адислаж байдагыг энэ л хос цонхоороо би заримдаа айж заримдаа шунан байж харсан болхоороо л сэтгэлийнхээ нүдийг нээж чадсан буюу.төв тусгалаас өөр юуг ч олж хардаггүй байсан тэнэг танхил явсан үеээ одоо сэтгэлийнхээ нүдээр ажин суухад харамсал үгүй яагаад гэвэл энэ сэтгэлийн нүд минь юм бүхнээс хайрыг олж хардаг болсон юм. Одоо би хос мэлмийг аньсан ч гэсэн хорвоогийн сайхан өдрүүдэд хүн зон яаж амьдардагыг, хөх тэнгэрт солонго яаж татдаг, нар яаж мандаг, цэн тогруу яаж бүждэгийг, цэцэгс яаж салхинд ганхадгийг, ээжий минь намайг яаж хардагыг, бороо нь дусал цонхон дээр яаж тэсэрдэгийг харж, дүү минь намайг тосоод яаж гүйж ирдэгийг, дүрэлгэр нүдэнд нь нулимс яаж мэлтэлзэдгийг сайн харж чадна. Нүднийхээ төөрөгдөл нүднийхээ болороор нүднийхээ хуурмаг төсөөлөлөөр амьдралыг би олж харж таньсан юм . нүд минь чи юу харна вэ? Гоо сайхан чамд бүхлээрээ багтахад чи хэрхэн гэрэлтдэг вэ? Гуниг уйтгар чамд сүүдрээ үзүүлхэд чи хэрхэн шүүдрэлдэг вэ? Тэрийг чинь би олж харсангүй. Бусдын хорвоогын хамаг сайн сайханыг олж харсан нүдийг надад өгий гэсэн ч би чамайг хэрхэвч солихгүй ээ. бусдын нүдээр би хорвоог, өөрийгөө ингэж таниач билүү.зарим нүднүүд мөнгө, эрх мэдэл, харж түүндээ улааран шунаж улангасан дүрэлзэн. Зарим нь гуниг уйтгарийг л харж дотоод мэлмийгээ сохлож зарим нь бусдын нүдээр л бүсад бүхнийг харж будантсан байх юм. Нүдээрээ мөн чанарыг хархаа байгаад эхэлхээрээ л магддаггүй бид сохордог болов уу? Нүдээрээ юу ч харсан эхлээд сэтгэлийн нүдээрээ түүний нүцгэн үнэнийг нь анирдах естой болов уу? Хүний амьдралын засашгүй алдаа магадгүй нүднээс эхэлдэг байж болох дутуу харсанаа эсвэл дур хүсэлдээ ноцож харсанаас. Яагаад хүмүүс бусдыг хэн ч биш хоосноор хардагийг. Яагаад оршихуйгаа мөнгө болгож хардагийг,яагаад хайрыг хайр биш зовлон болгож хардагийг нүдэнд тохоох буруу байж болох ч нүдний алдаа л болов уу гэж нүд минь харна.алив бүхнээс сайн сайханыг нь олж харж яваарай нүд минь бодит байдал заримдаа хуурамч шүү бодсоноос чинь өөрөөрөө амьдрал харагдаг юм. Юм л бол шүүдэрлээд байдаг нүдтэйдээ үргэлж би талархадаг магадгүй миний нүдийг ээжий минь нээж амьдралыг яаж харахийг надад заасан байх.за за нүдээ жаахан амраая.сайн сайханыг амьдралынхаа төгсгөл хүртэл харуулна нүд минь би чамдаа.23:43 - 2013-07-16 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: чөлөөт бичээч Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөв - мзх-д хүрэхгүй зурвас - найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд - Нүд - Тэргэнцэр дээрх шанлал - халуун зунаар ханиад хүч солиоров - нэргүй - нэргүй - Миний булш Найзууд - LetMaidar |