Харанхуй ба чимээгүй |
Монгол Улс дэлхийн III дайны гол талбар болноСодон өнцөг Монгол Улс дэлхийн гуравдугаар дайны гол талбар болно Өнөөдрийн бидний шаналаад байгаа уул уурхай, цөмийн хаягдлын асуудал дэлхийн ирээдүйд нэгэнт хойгуур тавигдах болжээ. Юутай ч байгалийн түүхий эд, түүнийг ашиглаж хөлжих явдал ойрын ирээдүйд үлгэр болно хэмээн дэлхийн том эрдэмтэд, эрдэм шинжилгээ, геополитик судалгааны хүрээлэнгүүд өөрийн салбар бүсдээ үе үе зарлах боллоо. Эдүгээ дэлхий нийтийн санаа зовдог зүйл ердөө л хангалттай эрчим хүчийг гарган авах түүхий эдийг олборлох байдаг. Өөөрөөр хэлбэл хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө тэжээх үйлдвэрлэлийг явуулахын тулд эрчим хүч ... 12:15 - 2011-08-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихОХУ хахир айлын зан гаргаж, Монголыг улам цааш нь түлхэлээОХУ хахир айлын зан гаргаж, Монголыг улам цааш нь түлхэлээ Шатахууны хомсдолын цаана асар том улстөрийн болон олон улсын дипломат харилцааны тоглоом нуугдаж байгааг эх оронд минь тун цөөхөн хүн мэдэж байх шиг. Шулуухан хэлэхэд дэлхий ертөнц хавтгай болж, монголчуудын шинэ үе төрөн гарч, Орос орныг огт өөрөөр хардаг болсныг хойд хөрш маань одоо хүртэл ойлгоогүй л байна. Ер нь дэлхий дээр өөрчлөгдөж өгөхгүй байгаа, ХХ зуундаа л эргэж хөрвөөж буй ганц орон Орос улс болсон мэт сэтгэгдэл төрөх боллоо. Өнгөрсөн зуунд царай дарж явсан өмнөд хөрш өнөөдөр хамгийн өнгөлөг нэгэн болсноор барахгүй, комм... 14:37 - 2011-06-30 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичихХӨЛ БӨМБӨГ
Цэнгэлдэх хүрээлэн гэж байдаг. Яг л дайн тулааны талбар мэт. Хүмүүст янз бүрийн талбар байдаг гэсэн. Надад хардаг л талбар бий. Би хараад л, бусад нь таваас арван нэгт гэх мэтээр бөмбөг дамжуулна. Арван нэг улайран бөмбөгөө хөөнө. Урдаас нь өөр өнгийн, улаан хувцастай бас нэг арван нэг бөмбөгийг нь булааж авах гээд л...
Тэр бөмбөг. Бас хүмүүс ч ялгаагүй янз бүрийн бөмбөгтэй байдаг гэсэн. Ихэнх нь алтан бөмбөгтэй. Зарим нь ямар ч бөмбөг байхгүй. Тэд алгаа дээш нь тосоод нэг жижиг бөмбөг гуйгаад л яваад байдаг юм билээ. Арван нэг арван нэгээсээ бөмбөгийг нь хөлөөрөө булаагаад авчихав. Т... 15:21 - 2011-06-05 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичихГанцаараа харихад...
Даосын сургаалд ""Хэрэв хүүгийн минь толгойг авбал өвөг дээдсийн сүнс өлсөж, өтгөсийн төлөөнөө сүмд аяга будаа өргөх хүнгүй болно" хэмээсэн нь буй. Дорж номоо шидлээ. Хятадуудынхаар бол түүний сүнс ямагт өлсөх нь л дээ. Гайгүй ч байлгүй.
Цор ганцаараа... Эргэн тойрон хүмүүс бужигнаж, эдэнтэй би цаг нөхцөөнө. Ирэх тэр нэгэн гэрлийг хүлээнэ. Галзуу хурц гэрэл ганцхан хурмын дотор... Эмээгийн дуу. -Доржоо, хүү минь орондоо битгий дуул. Хичнээн жаргалтай ч орондоо дуулдаггүй. Тэр үхчихсэн шүү дээ. Цогцос нь хайрцаганд үлдсэн. Өөрөө гэрэл рүү явсан. Ганцаараа аймаар хурц гэрэл рүү.... 09:51 - 2011-05-07 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихhehe
(Жингэр) (Жингийн)
Нохой хуцаж байна... Цуваа явж байна Чи ярьж л бай... Би байж л байя... Хэй... Би байж л байя за юу? Энэ бол миний түүх... Би гандашгүй... Гундашгүй... "Охин" нэртэй файл нээе... Одоо түүндээ нэр өгье... Болих уу эсвэл... "Оллоо" эсвэл "Яахуу" За байз нээрээ чаатлая... Ээ новшийн "ffffuuuuccckkk U" "Ёох" энэ миний мэдлийн үг шүү... Эсвэл зарим motherfucker шиг элдэв дэмийг бурах уу? Энэ одоо юун новшийн эргүү тэнэг "өрөөнд" минь ороод ирэв ээ? "Электрон жаал" байна ч гэх шиг... Эргүү минь зайл мэдэв үү? Энд би монголын Snoop dog... Өндөр шүү би зэвүүн шүүү.... 11:04 - 2011-05-02 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихМиний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 6
Харанхуй өрөөнд ганцаараа
өвдөгөө тэврээд Хар нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн уйлж суух чинь юутай үзэсгэлэнтэй вэ Харанхуй дотроос цонхоор чинь би даарсандаа чичрээд Харж байсан минь юутай жаргалтайсан Өрөөний голд зөөлөн сандал дээр чи Өмнө чинь харин нэг жаазтай зураг байсансан Эдүгээ тэр зураг миний өмнө байнам Өөрийн эрхгүй инээмсэглэмээр энэ залуухан хархүүг Өөрийгөө гэхэд бэрхтэй, би өтөлжээ Тэр цагийнх шиг ахиад нэг аялалд явахсан Тэгээд намайг санаж уйлахыг чинь дахин нэг сэм харахсан... * * * Нүд минь юу ч сонсоогүй Нүгэлт энэ орчлонгоос Нада... 15:10 - 2011-03-16 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихБослого дэгдэх үү?
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бослогод уриалсан гэнэ үү? Үнэн бол хэнийг дэмжих вэ? Бослогод оролцоцгоох уу? Яах уу?
14:36 - 2011-03-02 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичихСонин байгаа биз?
Үнэндээ чамд яагаад хайртайгаа үнэхээр би ойлгодоггүй. Гэнэтхэн ирсэн сэтгэл хаанаас гарсныг мэддэггүй.
Сонин байгаа биз? * * * Уур хүрч, бухимдал төрөхдөө уруулыг чинь үнсэхээ мартчих юм уучлаараа. Яагаад тэгдэг юм бол? Сонин байгаа биз? * * * Харахаас дургүй хүрсэн үедээ харайж гараад хүртчихдэг юм. Тэгээд шартаад хэвтчих юм. Хайртай мөртлөө. Сонин байгаа биз? ... 11:36 - 2011-02-28 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичихЗүгээр л ...
Зүгээр л энгийн нэг
Зүс таних анд минь, Тэгээд би түүнтэй Тэрхэн зуур зөрөхдөө Сайн уу гээд өнгөрдөг Сайн хүн гэдгийг бас мэддэг Харин нэг дотны Хайртай сайхан найз минь Утасдаж яриад байнга л Ууж иддэг боловч Дотроо би түүнд дургүй Тэгэхээр би өөрөө МУУ ХҮН Зүс таних анд минь ч Зүгээргүй сайн найз минь ч Намайг бас юу гэж боддог бол Наанаа инээвч цаанаа өөр байдаг нь Зүгээр дээ гайхалтгүй Жирийн нэгний зан шүү дээ ... 09:26 - 2011-02-28 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихAMOR
Намайг үнсдэг уруулыг чинь
Насаараа би хайрлана Чамдаа итгэдэг сэтгэл минь Дандаа хэвээрээ байгаасай Жаргалтай үеэ дурсаж явбал Дандаа хэвээрээ байнаа Тийм үү? Майдар 10:43 - 2011-02-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: чөлөөт бичээч Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөв - мзх-д хүрэхгүй зурвас - найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд - Нүд - Тэргэнцэр дээрх шанлал - халуун зунаар ханиад хүч солиоров - нэргүй - нэргүй - Миний булш Найзууд - LetMaidar |