Харанхуй ба чимээгүй

Today someday

Бичсэн: LetMaidar
Өнөөдөр ямар нэг өдөр
Өнөөдөр жаргалтай байдаг өдөр
          Би мэднэ чамайг

Тэр нэг өдөр ямар нэг өдөр
Тэгэхэд чи жаргалтай байсан
          Чи мэднэ намайг

Дурлал сайхан байдаг өдөр
Ямар нэг өдөр бүр өнөөдөр
          Чи бид хоёр мэднэ


     *     *    *

                                        ӨӨРӨӨ

     Усан оргилуурын дэргэдэх модон сандал дээр орой бүр нэг залуу сууж байх... Урдуур нь би дандаа өнгөрөх... Унасан гутсан тэр залууг азгүй эр гэж бодон алхах... Хожим мэдэхнээ тэр залуу би өөрөө байсан юм байна билээ...

     *     *     *

     ...Би ямар нэгэн хүнд ачаа чирэн зүтгэж байлаа. Даагдашгүй тээр...

10:25 - 2011-02-25 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Сэмхэн ирсэн сэмэрсэн бодол

Бичсэн: LetMaidar
Хөгжим

     Тэр цаасан дээр зүгээр л таван шугам татаад нотны тэмдэглэгээ бичиж байлаа. Шүдгүй ам нь байн байн бувагнах аж. Дуу аялаад ч байгаа юм шиг.
     Түүнийг харахад гудамжны тэнэмэл аятай. Угаасаа л бөбөчин юм чинь... Харин...
     Түүний тархин дотор биднийг ариусгах аугаа аялгуу эгшиглэж байлаа. Тэрийг би мэдэхгүй та ч бас...
     Гэтэл нэг хар тэрэг ирэв. Хаалга онгойв. Цэмцэгэр цагаан гар шил архи сунгалаа. Харин нөгөө гудамжны архичин хариуд нь нотолсон цаасаа тэр цэмцэгэрт өгөв. Миний доторх аялгуу эгшиглүүлж байсан хийлийн чавхдас тасрах шиг боллоо. Харам...сал...


Аз жаргал

     Ямар ...

16:17 - 2010-12-31 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Үргэлжилсэн үгийн найраг 2 /шальдар бульдар/

Бичсэн: LetMaidar
Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...? Би ийм маягийн шүлэг байдаг гэдэгт эргэлзнэм. Гэвч миний үзэг доорхи мөрнүүдийг шүлэг мэт бичсэн билээ.

Борооны тухай...

ААВДАА ОЧИХ ЗАМ

     Тэр үед бороо орж байлаа. Би цонхоор ширтэн суусансан. Тэгтэл эмээ намайг эр хүн байж гиеүрлээ гэж загнав.
     Харин тэгэхэд тэр бороо ааваасаа хагацсан гунигийг минь угааж байсныг хэн ч мэдсэнгүй. Ааваа та тэнд байгаа хэвээрээ биз? Би удахгүй очноо.

ЗАДГАЙ МӨНГӨ

     Бид бүгдээрээ шүхэр барьжээ. Аргагүй ээ бороо орж байсан юм чинь. Харин нэг шүхэргүй бяцхан охин л урдах цаасан хайрцагаа толгой дээр...

11:20 - 2010-12-21 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Үргэлжилсэн үгийн найраг

Бичсэн: LetMaidar
Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...?

БИ

     ... Дарвуул үлээх салхи, хувь заяагаа би түүнд даатгаад хийсэн одъё. Хөнгөмсөгөөр энэ хорвоог туулъя. Хийж бүтээсэн юмтай хүмүүс нь түүхэнд үлдэнэ биз. Харин би хувь заяагаа салхинд даатгаад хийсэн одъё. Сонирхолтой биз...

БИ

     ... Хэрвээ би сэтгэлтэйсэн бол, хэн нэгэнд хорогдон байхсан. Харин би харвасан сум шиг гэхдээ чиглэх байгүй, хавь орчноо гайхан чавхдах пуужин мэт.
     Миний зогсож амжихгүй амьдрал минь. Гайхан харвасаар...

ХАРЬД- 1

     Би дурсан хайрлахдаа дэрээ үнсэн сэрлээ. Ширээний чийдэн татвал дөнгөж өглөөний /алб...

10:55 - 2010-12-18 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

ЖООМ

Бичсэн: LetMaidar
2010-11-25 - ЖООМ Ангилал: үгүүллэг      Би хог шүүрдэж байлаа. Хогон дотор тоймтой юм байсангүй. Харин гурван ширхэг шүдэнзний мод, өчнөөн сая живаа тоос, бичил биетэн, нөгөө вирус, нянгууд тэргүүтэн, ганцхан ширхэг үхсэн жоом байв.
     Жоом, шүдэнзний  мод зэргээс бусад нь амьд байлаа. Шүдэнзнүүд шатаад дууссан учир хэнд ч хэрэггүй. Хоёр гурван хялгасны хувьд би өглөө үсээ самнасан юм. Жоомны хувьд угаасаа өөрөөсөө өөр юунд ч хэрэггүй амьдралаа дуусгасан байлаа. Түүнийг өндөр наслаад үхсэнгүй хор хүртээд үхжээ гэж жоомны эмч нар дүгнэх байсан биз.
     Түүнийг баахан ажиглаж байснаа...

15:12 - 2010-12-06 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

ОМАР ХАЙЯМ

Бичсэн: LetMaidar
оршил: Надаас үнэндээ юу ч гардаггүй. Арга ядаад энэ эрхмийн 4 мөртийг оруулав.

Хувь заяа замыг минь урьдаар бийрээр зуржээ
Хувьтай хувьгүй хэмээн намайг зэмлэх юун?
Хэрвээ маргааш муу үйл тохиовол би буруутан гэж үү?
Хэдийн шийдэж хийлгээд одоо намайг зэмлэх юун!

Омар Хайям

13:44 - 2010-11-16 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Яриасаг эр

Бичсэн: LetMaidar
     Би дотор давчдан амьсгаа авч чадахаа больтол цухалдахаараа доор өгүүлэх нэгний тухай боддог юм. Энэ нь дотор онгойлгодог нь гайхалтай.
     Чухамдаа энэ хүн араатан ба өрөвдөлтэй амьтан гээд алинаар нь ч нэрлэчихэж болмоор нэгэн байсан л даа.
     Түүний үйлдсэн хэргүүд нь бүхэлдээ ямар ч утга учиргүй юм шиг санагддаг ч хааяа дэндүү ойлгомжтой, энгүүн зүйл мэтээр би өөртөө мэдэрдэгээ нуугаад яахав.
     Уужуу тайван асан монгол хүний сэтгэлд, эдүгээ олон давхар бетонон барилга лантанз мэт ургадаг болсноос хүн- араатны эрлийз олшрон, дэлхийн бусад хотын бохир заваан хорооллуудад байдаг шиг ай...

10:43 - 2010-11-15 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

Халимагийн эмгэнэлт түүхээс...

Бичсэн: LetMaidar
ХАЛИМАГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХЭЭС Share Оросын эзэнт улсад 1917 онд халимаг угсааны В.И.Ленин Октябрийн их хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүний эсрэг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов.Энэ бол Оросын түр засгийн газрын батлан хамгаалахын сайд асан Л.Г.Корнилов генерал буюу халмиаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлаганд дор Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.
Л.Г.Корнилов бую...

11:44 - 2010-11-14 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Гэсэр гэртээ харих уу?

Бичсэн: LetMaidar
ГЭСЭР ГЭРТЭЭ ХАРИХ УУ?      

 

Ардчилсан хувьсгалын буянаар амьдралдаа гэрээсээ арван алхам холдож vзээгvй, “Алтан Москва”-гаас цааш газаргvй хэмээн сэтгэж ирсэн Монголчууд өдгөө хvрээгvй тив, уулзаагvй хvнгvй болж, чаддагсан бол сар луу хvртэл нисэнгээ алдлаа.
Бас “Монголчууд хэдvvлээ вэ?”, “би чи хаана вэ?” гэдгээ анзаарах сөхөөгvй 20 гаруй жил хөл толгойгоо олох, хөгжил дэвшлийн замаа сонгох, ардчилал зах зээлээ тохинуулах гэж нилээн “ачаалалтай” ажиллав. Нэг анзаартал гадаад руу одсон, нэг сумаас нөгөө р...

10:18 - 2010-11-14 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Mongolia's spy chief: invited to Number 10, detained in Wandsworth

Бичсэн: LetMaidar
Mongolia's spy chief: invited to Number 10, detained in Wandsworth

Echoes of Pinochet as country's top intelligence officer is arrested during official visit to Britain over alleged kidnap

By Cahal Milmo

Friday, 5 November 2010

Share

Close

Diggdel.icio.usFacebookReddit GoogleStumble UponFarkNewsvine YahooBuzzBeboTwitterIndependent MindsPrintEmailText Size NormalLargeExtra Large

JASON ALDEN

The spy chief is being held in Wandsworth Prison

...

10:06 - 2010-11-12 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar