Харанхуй ба чимээгүй

Сургамжит үгүүллэг

Бичсэн: LetMaidar
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан буд...

10:30 - 2010-11-11 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Хөх чоно минь чи

Бичсэн: LetMaidar
Амьтанд адлагдавч, арчгүйхэн төрөөгүй нь
Аргатай ,эртэй дээ ч юмсан уу
Сэрвээний үсэндээ сүлдэлж омгоо гаргасан
Сүүлээ буулган давхиж аргаа нуусан
Тэнгэр, уулын заагийг холбон наадах
Тэмцэл хатуу хөх чоно минь
Чамайг магтавч ямархантай нь зүйрлэх вэ
Чамайг муулавч альхантай нь адилтгах вэ

11:58 - 2010-11-10 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Зуны ганцаардал

Бичсэн: LetMaidar
     Гэрийн хаяа нээлттэй тул эцэст нь тултал чангалсан хөгжим хавь ойртоо нүргэлэн байсан бизээ. Дорж үүнийг анзаарсан ч үгүй. Ер нь тэр тухай боддоггүй хүн. Түүнд сулхан дуутай юм бүхэн зэвүүн санагдах агаад ямар нэг дуу сонсохдоо маш өндөр децибиллтэйгээр бас хөгжмөө эцэст нь тултал чангалах нь жинхэнэ кайфтай хэмээн улайран нотлох бөлгөө.
     Түүний бодлоор мотоцикл, машин ч хамгийн сайн нь хамгийн чанга дуутай байх ёстой аж. Ийм байж чадвал үнэхээр оригиналь эд мөн гэж эргүүтнэ.
     Доржийн бие орон дээр хэвтэвч, чих нь хөгжим дээр, сэтгэл нь хотын гудамжаар тэнүүчилнэ.
     Зуны зүйрлэмгү...

10:09 - 2010-11-10 - Сэтгэгдэл {39} - Сэтгэгдэл бичих

Урьд шөнийн зүүд

Бичсэн: LetMaidar
Би зүүдлэнэ
...Учиргүй их омог зүрхэн дор асаж
Уур хүрэхүй сэлмээрээ морио давчина
Оройгүй огторгуйд хар туг сүлдэрч
Орос толгой илдэн дор бөхөлзөнө
Эзэн баатрын араас даган хатирах омог дарагдана
Эгцлэх өдөтийн өмнөөс цээж яаран оволзоно
Саадаг шивээлсэн дуут нэгэн цахилгаанаар
Саад хэрмийг Мушгиа голд үймээр
Махир сэлмээ гурвын гурав дохин
Мөндөрийн үүл атаархам шар толгой буулгамаар
     Хөх тэнгэр нэгэн зуур сэтгэлд харвавч
     Хөөрүү МОНГОЛ ЦУС хаана ч үерлэхээс сийхгүй
     Өмнөөс жад сунгасан оросыг овоо эр гэж тоовч
     Өлөн чонын харц шиг махир илдээр чичээд
     Өтнөөс нэг их ялгалгүй морин туура...

11:04 - 2010-11-09 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Миний ээж далайн арал дээр байдаг

Бичсэн: LetMaidar
... нэг гурван цаг
Мөч өнгөрч,
нэг л мэдэхэд
Миний үс
Хонин жилийн өвлийн
Дэрсний үзүүр шиг цайрч
Хоёр нэгээрээ унасаар
Хэл үл өвтгөх буйлаа хавирахад
Хаа нэгтээгээс
Өө!
Хоосон чанарын ертөнцөө гэн
Хоромхон замхрах дуун гарав.

     Энэ Торлогтойн хөндийд өвөө, эмээ хоёр ажин түжин амь зуулгаа залгуулж, үр удмаа амьдралын дөрөөнд гишгүүлж, айл гэр болгон алсын замд үдсээр хөөрхийс даруй нэг жарныг элээсэн гэнэм. Тэр хоёр ийн ярилцах ажгуу:
     -Би чиний урд орвоос азтай. Сэтгэлийг хөрвүүлвээс хэрэв чи үлдэж хоцроод араас минь зул өргөх ахул аргагүй надад хайртай юм гэж сүнс минь баясна гэх юм.
     ...

13:55 - 2010-11-08 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ab inito, Автобусны цонхоор ертөнц харагдана

Бичсэн: LetMaidar
  Говийн нар шиг хайр найргүй хурц нар сүрэг хүмүүсийг нэгэн давчуу хашаанд бөөгнүүлээд шарж байна уу гэлтэй төөнөсөн нэгэн ням гарагийн үд дунд болж байлаа. Энэ хотынхны тэн хагас нь юм зарж үлдсэн хэсэг нь худалдаж авдаг юм уу гэмээр...
     ЭЦЭГ бөөн хүмүүсийн дунд шахацалдан, түлхэлцэж, хараалгахдаа хараалгаж, өөрөө ч бусдаас дутахгүй хараал тависаар урагш зүтгэнэ. Түүний хөлс шанаан дээгүүр нь зам татан урсаж угаагаагүй цамцных нь захыг норгосоор нэгэн хар хүрээ татсан мэт болгожээ.
     Тоос боссон гудамны үзүүрт хөлсөө арчин суух зуур тамхи асаан сорох түүний уруул үл мэдэгдэх та...

10:27 - 2010-11-08 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Утга учиргүй, cursum perficio

Бичсэн: LetMaidar
     Айм фрий маэн, айм фрий. Би энэ ертөнцийн хүн биш ээ. Би хаанаас ирсэнээ үл мэдэх хэрнээ хаа очихоо мэдээд байгаа юм шиг.
     Нэг мэдэхэд аагим халуун өдөрт гэрийнхээ сүүдэрт ялаа үргээн нозоорон хэвтэж байсансан. Тэгэхдээ нэг дов байхыг харсан юмаа.
     -Хүү минь чи юу хийж байна. Ээждээ ус аваад ирээч. Өө за би бас ээжтэй байх нь. Босоод хувин бариад гол руу сажлав. Би яагаад бүгдийг нь мэдээд байнаа? Хувин, гол, бас дов, тэнгэр...
     Гэнэт би хувингаа тээр тийш нь чулуудчихаад нөгөө харагдаж байсан дов руу явж байлаа.



     Хар хар үүлс хуралдан тэнгэр бүрхэв. Бүрэнхий ч болж эх...

10:23 - 2010-11-08 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Луна

Бичсэн: LetMaidar
Оршил: Манай блогчид дунд Луна гээд л нэг эмзэг охин байгаад байгаа юмаа. Түүнд зориулж энэ дууны үгийг оруулав. София Ротару дуулсан юм.

1. День промчался не заметно
Выпит до дна
День промчался до рассвета в небе луна
В луннам свете ярче краски с виду просты
Стали нежней и прекрасней
Цветы
Мир волшебной полон тайны
Светит луна
Час влюбленных, час свиданий
Он и она
Час влюбленных, с ними вечно
Доля одна
Рядом цветы и конечно, Луна
     Луна луна... Цветы цветы
     Нам часто в жизни не хватает друзей и доброты
     Луна луна... Цветы цветы
     Все кто влюблен и доверяют надежды и мечты
2. Жизнь чудесна, если м...

08:39 - 2010-11-07 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Advocatus diaboli

Бичсэн: LetMaidar
...Бурхны элч бөгөөтөл чөтгөрийн зарц би вээр
Буяныг хичээн санавч нүглийг хураах ажоом.
Би гэтэл би биш
Билүү гэвч чулуу биш
Бичигт хорвоогийн хар цагаанд
Битүүхэн хэд хувилна би гэж би биш ...

С.Майдар

09:59 - 2010-11-06 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Амьдрал мэт хэлбэртэй өдөр

Бичсэн: LetMaidar

     Улаанбаатарын тэнгэрт нар хайлж, цас ороход хөшгөө хаагаад, ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур биеэ шургуулаад, сарыг хайруулын тавган дээр шарагдаж улайх үед авдар мэт хэлбэртэй дүрс гардаг зүйлийг үгүй болгоод нүдээ анин өөрийнхөө жинхэнэ бодит ертөнц рүү одов би.

     Өдөржин хийсвэр санаандаа буй болгосон найз гэх өөр шигээ биетүүт, ажил гэх Сизифийн хөдөлмөр, хайртай гэж худлаа ярих гарт байгаа нимгэн хавтгай, тэгш өнцөгт зүйл зэргээс залхсан миний цогцос ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур шургаад бодит ертөнц рүүгээ нүдээ анин ...

12:52 - 2010-11-05 - Сэтгэгдэл {30} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar