Харанхуй ба чимээгүй

Heute morgen

Бичсэн: LetMaidar
Хараагүйн нүдэн. Таяг зам дээр тэмтчихэд
Хийлийн чавхдас тасарч, сэтгэлд харвахад
Хүмүний зовлонд хорвоо хатуурсан ч юмсан уу
Хэн нэгний инээд чихэнд зовлон унагана

С.М

10:57 - 2010-11-05 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Элигия

Бичсэн: LetMaidar
Нүглийнхээ хүндийг дүүжлүүрт мэдэрсэн хөөрхий Вийоны
Нүцгэн шүлгүүд сэтгэлд минь хамгаас ойр
Гараа угаалгүй шүлэг бичихийг
Гарцаагүй надад Вийон сургажээ
Амьдралын гашуунд тэр автаад
Амтат гашишт мансуурчдээ
Аялгуу шүлэг нь диваажингаас там руу нисэж
Арчгүй зүрх хар даранам орчихуйд
...Тэртээ хаа холд...
Энэтээ энүүхэн ойр
Амьдрал гашуун
Амьдрал үнэнээрээ үхэлд содон
Амьдралд мансуурнам

С.М


...

15:49 - 2010-11-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Melody

Бичсэн: LetMaidar
Орох цасны чимээгүй будраа шиг
Оройтсон намрын шаргал төгөл шиг
Чимээгүй огторгуйн харвасан од шиг
Чихэнд содон энэ аялгуу юусан билээ?
     Зогссон зүрх амилаад цохилох шиг
     Зүүдэнд бага нас минь ороод уйлах шиг
     Энэ аялгуу эгэл хөөр юм уу
     Энэ аялгуу эгнэшгүй гуниг юмсан уу?

С.Майдар

13:50 - 2010-11-04 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 5

Бичсэн: LetMaidar
Гуниглан суухуйяа ганцаардалд
               хүлэгдэн
Гутамшигт хорвоо сэтгэлд
               жаварлана
Үйлтэй миний сүүдэр намайг
               бараадан
Үүдэн хажууд бээвийн сууна
     Сайн ч, саар ч явахад
     Салахгүй дагах сүүдэр минь
     Салаа замаар ороод явчих
     Сэтгэл оюун ч үгүй л дээ

*  *  *

Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж
Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина
Алсын бараа мананд умбаад
Ахуй нутгаа орхин одоо юу би
     Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд
     Магад би сайныг бүтээнэ гээд
     Чимээгүйхэн өглөө болгоод
     Чамайгаа үнсээд замд гарсан даа
/Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он...

13:33 - 2010-11-04 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: LetMaidar
Хэлэлцэх юм ЮУ Ч АЛГА гээд байх юм. 2600 хужаа оруулж ирэхээр Ганди, Зоригт хоёр үгсэн тохироод байхад ТА НАРТ хэлэх юм юу ч алга уу?

14:49 - 2010-10-27 - Сэтгэгдэл {43} - Сэтгэгдэл бичих

Спартанчуудын хөшөөг хараад бодсон нь

Бичсэн: LetMaidar
Зориг гэдгийг та юу гэж болгооно?
Зоргоороо явуулын хүн минь
Зоволтгүй, миний булшин дээрхи
Зузаан чулуун хавтанг хар
Бичсэн байна, энд
"Зоригтой дайчин энд нойрсоно" гэжээ
Бүү гайх! Харин би нойрсоогүй
Зул сарын өмнөхөн юмдаг
Найзууд минь намайг ярьцгаахдаа
Найдвартай хүн, зоригтой эр гэцгээдэгсэн
Харин би таньд нууцаа тайлъя
Халширч буцмаар хэцүү үед
Хар, цагаан дуугүй бүхнийг тэвчин
Хайж намайг эрэн улих сумыг сөрж
Шуудхан хэлэхэд үхлийг тосоод
Шуугин орох атакийг тэргүүлдэгсэн
Зориг гэж золбоотойд бус, тэвчээртэйд байдаг
Зориг гэж золиос болон халихийг ч хэлдэг
Хүн бүр зоригтой гэв үү та?
Хариулъя би, -Тиймэ...

12:38 - 2010-10-25 - Сэтгэгдэл {25} - Сэтгэгдэл бичих

????

Бичсэн: LetMaidar
Монгол улс яавал хөгжих вэ? Улигт асуулт. Чи өөрөө хөгж, тэгвэл улс чинь хөгжинө гэж миний зүүд хэллээ.. Урилга авсан хүнүүдэд ч биш, бүх хүнд нээлттэй блог шүү.

10:49 - 2010-10-25 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Gloomy Sunday

Бичсэн: LetMaidar
Хугархай гитараараа Төмөрхуяг
          солгой тоглоход
Хугасалсан архиний сүүдэр гэрэлд
          болортоод
Сөлөр Төмөрхуягийн сувдран
          бөмбөрөх нулимс
Согтуу миний цээжийг хага
          яран урсана
     ...Хэзээ нэг цагт, тэр үед
     Хун, хэрээ хоёр хүзүүгээ орооцолдуулан үхэхэд
     Хэрэв би чадвал амьсгаа тасрахдаа
     Хэгжүүн инээж үлдэхсэн гэж мөрөөднөм
          Хэзээ нэг цагт, тэр үед
          Хэрэв бодсоноор минь болох юм бол...
...Гитарын утас
Гаслант аялгуугаар дуулна...

УБ хот. Ням гараг. С.М.

...

10:25 - 2010-10-25 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

The wind rider

Бичсэн: LetMaidar
Галидасын үгийг сэтгэлдээ шингээж
Салхинд шившээд
Ганцаардлын харгуйгаас цэцэгс түүнэм
Чи тэндээ л буй бол
Чихэнд тань салхи хүргэх вий

09:43 - 2010-10-24 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: LetMaidar
Урилга авсан хүн бүрт энэ блог нээлттэй

18:31 - 2010-10-23 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar