Харанхуй ба чимээгүй

РС тоглоомд Барон Унгэрн Монгол гүрэн байгуулах гэнэ

Бичсэн: LetMaidar
Цуст Барон гэж алдаршсан энэ хүнийг мэдэхгүй монгол бараг байхгүй байхаа. Саяхнаас Барон Унгерн Монголд байсан түүхэн домгийг үндэслэн Wanadoo Edition пүүсээс Iron Storm нэртэй стратэги чиглэлийн тоглоом хийх гэнэ. Энэ тоглоомд Барон Унгерн Өрнөдийн ертөнцийн эсрэг зогсож Монгол-Оросын хүчирхэг арми байгуулж дээр нь Германы Рейхийг нэгтгэсэн Их гүрэн байгуулах аж.
     Энэ тоглоомд оросууд буюу мангад тун таагүй хандаж бөөлжих нь холгүй юм болж байгаа аж. Очиж очиж муу монголтой нийлж нэгдсэн гүрэн байгуулаад гээд л. Ха ха ха.

...

12:31 - 2010-10-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Санаа алдахуй энэ өглөө

Бичсэн: LetMaidar
Цав цагаан салхиний үзүүрт
Цэнхэр аялгуу намилзан алдрахад
Цэл залуу насны дурсамж
Цал буурал тоосонд дарагдана

С.Майдар

10:15 - 2010-10-20 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 2

Бичсэн: LetMaidar
Амьдралдаа хөл алдан бүдэрч
Арга буюу цээжинд минь харуусал төрөхөд
Аргагүйн эрхэнд Бурханд залбирмаар үед
Аг атган гар зангидаж
Аврал өршөөл эрдэгүйсэн
Итгэл, уйлах энэ бүхэн амархандаа
Ингүүн нэг тэвчин өнгөрөөд
Хэнд ч гараа сунгалгүй
Хувь заяаныхаа гольдролоор урсаад
Мөнхөд мөрөөдөхийн гансралд ч би
Мөргөл үйлдэж арга тасармааргүй байна

Ялмын жимс хүртээд
Холбирон дүүлэх тагтаа шиг
Ягаан дарс шимэн ядан суугаа
Хацар нь улайсан бүсгүй шиг
Яг л дорнын тэнгэр сүлсэн
Үүрийн цагаан гэгээ шиг
Ядарч уйлж суутал
Гэнэтхэн ээж минь ороод ирэх шиг
Ямар ч гунигийн сүүдэргүй
Гэгээн шүлэг бичихсэн

Хүйтэн чулуун нүдээр
Бүлээн ...

23:00 - 2010-10-19 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

Aeterna historia буюу хагацлын түүх

Бичсэн: LetMaidar
     Төгсөө орцныхоо хажуугийн том урт вандан сандалд тухлан суулаа. Хаврын амьсгал нэгэнт орсон сайхан өдөр, тэр нэгэн жилийн Заяатай өнгөрөөсөн өдөр шиг гэхдээ хэн нэгэн үгүйлэгдсэн өдөр байлаа.
     Хүүхнүүдийн хөл шагайнаасаа эхлэн өвдөгөө өнгөртөл нүцгэрэх ба тэр гоолиг шулуухан хөлнүүдийг харан суух нь түүнд их таатай байсан хэрэг. Гэвч энэ олон гуа сайхан хөл Заяагийн хонгорхон цэмцгэр хөл хасыг бодогдуулан зүрхэн дундуур нь туучих мэтээ.

     Миний хажууд манай орцны хоёр авгай юм ярин сууна. Орцныхоо айлуудыг нэгийг нь үлдээлгүй хурцаар шүүмжилж, хэнийх хэдэн төгрөг олдог, хэн юу өмсөж ...

11:33 - 2010-10-19 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Percy Bysshe Shelly-гийн шүлэг

Бичсэн: LetMaidar
Оршил: Eternallzul22 ингэж зүрхэлсэнд ахыгаа уучлаарай. Хэрэв орчуулга минь муу болсон байвал хэлээрэй

Оргилт булаг хоржигнонхон голд цутгаж
     Харин гол нь Далайд нийлнэ
Огторгуйн салхин өнө мөнхөд
     яруухан үлээнэ
Бүх зүйл жам ёсоороо
     Орчлонд үүнээс илүү эгэл нь үгүй ээ
Нэгэн сэтгэлээрээ учран золговч
     Яахаараа би чинийх бус юм бэ?

Тэгээд давалгаад биесээ тэвэрч
     Уулс хүртэл огортгуйтай янаглан байхыг хараач
Тэгвэл ахдаа үл тоогдсон
     Цэцэгхэн дүү нь хэцүү еэ
Наран цацаргаараа дэлхийг тэвэрэхэд
Сарны туяа тэнгисийг үнсэн байна.
Хэрвээ чи минь намайгаа үнсэн таалахгүй юм бол
     Энэ бүх...

10:28 - 2010-10-19 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

C'est etonnant

Бичсэн: LetMaidar
Тэр хаврын зүрхэнд шивнэсэн үг чинь
Одоо...
Түүртсэн амьдралын тохом дор нуруугаа авчихаа юу
Үүнээс хойш...
     Үүлгэр бодол зуны нар шиг толгой
     Мансууруулж...
     Үлэмж хорвоод үймэх хүмүүсийн дунд
     Би цор ганцаараа...
Үзэж дуулсан минь их биш байтлаа
Үлдээсэн мөрөө болноо гэж бодох боллоо
     УБ хот. 2010.10.12 С.Майдар

22:58 - 2010-10-18 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

NILLIUS IN VERBA

Бичсэн: LetMaidar
Хүн хүнээс этгээд гэнэм намайг
Хэрээдийн доторх цагаан хэрээ бус уу би
Хүсэл бодлоо дэлгэж тавьсандаа
Хэний өмнө толгой бөхийлгөх билээ би
Этгээд бүхнийг минь та нар харж
Энэ бүхнээ хэнээр ч заалгахгүй
Миний хэлсэн хийсэн минь
Миний хүсэл зоригийнх юм
Миний нүглийн төлөө санаа бүү зовогтий
Манхайх тэнгэр харж буй
Алив үйлдсэн буяныг ч
Ад чөтгөр бүртгэж байгаа
Хэрээдээс хөөгдсөн цагаан хэрээнд
Хар хэрээдийн үг хамаагүй бус уу

PS: Найзуудаа та нарт хандаагүй шүү. Хандах хүн байсан болоод энэ гарсан юм. Гэхдээ Энийг унших магадгүй бүх хүнд хамаагүй.


...

17:08 - 2010-10-18 - Сэтгэгдэл {14} - Сэтгэгдэл бичих

MEMENTO MORI

Бичсэн: LetMaidar
Битүү ширэнгэнд салбаран байтлаа
Бидэрч олсон жим зөрөг
Балархай шижим, налсан өвс
Би дахин зам дээр гарав
     Эхлэл болоод төгсгөлгүй энэ зам
     Элч хийгээд явуулын хөлд элээд
     Эрин зууныг дамнан зурайх ажгуу
     Энэ замд өөдлөгсдийн яс овоорон
     Ээрэм тал шиг чимэгтэйеэ цавцайна.
Эхлэл болоод төгсгөлгүй энэ замаар
Элэн бүдэртэлээ би алхах болно.
Энэ зам

      УБ хот. 2010.10.10 С.Майдар

...

14:01 - 2010-10-18 - Сэтгэгдэл {31} - Сэтгэгдэл бичих

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс

Бичсэн: LetMaidar
Зүггүй бодлоор энгэрийг чинь тэмтчихэд
Зүүмгэр нүдээрээ чи басан мишээж суусансан
Задран асгарах үс чинь торгон давалгаа шиг
Зөөлөн хэлээрээ уруулаа шилэмдээд за алив...
     Залуу хөөрхөн хацар чинь ялимгүй улайгаад
     Зах энгэрээ яран намайг өдөөгүй бил үү
Мансууран тамирдсан нүдээ буруулаад байх юм чи
Манантсан харцнаас чинь өөрийгөө олъё л доо

                                           *  *  *

Усанд умбах бүсгүйн
Хүйсний гүн нүхэнд
Харц минь бүдэрэхэд
Уран бэлхүүсний намилзах
Хөвөн зөөлөн долгион
Хацрыг минь илэхэд
Урсгал хурц нүдээрээ
Хайр амлан ширтэхэд
Халуун цус зогслоо.

                              ...

12:54 - 2010-10-18 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Tibi et igni

Бичсэн: LetMaidar
Хаа нэгтээ чулуудаж орхиод
                                    мартсан
Хумхиж базаад шидсэн үзэг
                                      цаасыг
Өөрийн эрхгүй тэнийлгэж үзгийг минь гарт
                                                              бариулах
Өнгө биегүй чи хэн бэ?
     Үлэмжийн гуниг цээж урахад
     Үгээр цаас бөмбөгдүүлэх нь юу сан билээ
     Цааснаас амилсан үгнээс
     Царайлаг бүсгүйн нулимс үнэртэх шиг... цааш нь
Час улаан болоод цус минь урссан юм шиг
Үгүй ээ, хараал идсэн үзэг чамайг би
Үүрд олдохооргүй чулуудаж орхиё
Цус нулимстай энэ цаасыг ч цугт бас ураад хаяая.
                    ...

12:28 - 2010-10-18 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar