Харанхуй ба чимээгүй

Шаазгайтай ярьдаг хүүгийн бодол

Бичсэн: LetMaidar
Оршил
Нээрэн дандаа хүнд үгүүллэг болжээ. Тэгээд энэ удаа нэг цагаахан үгүүллэгээ нисгэлээ. Бариад аваарай хүмүүсээ... Зохиогч


     Сургуулийн хашаанд Дорж ангийнхантайгаа тоглож байтал нэг шаазгай нисэж ирээд танайд хүн иржээ, ээж чинь дуудаад байна гэхэд нь тэрбээр гэр рүүгээ яаран гүйлээ.  Гудамж сүлжин гүйхээс залхуурах учир замыг нь өргөн авч гудамжнууд дээгүүр тавчихья. Яг гүүр шиг. Дорж гэртээ хурдан харигээ.
     -Яасан бэ ээжээ?
     -Дорж минь чи том болжээ. Хотод сургуульд ордоо. 9-р анги шүү дээ. /Би том болжээ/ Чи энд сураад сургууль авахгүй. Ах чинь чамайг авахаар ирлээ.
     -За явъя...

11:49 - 2010-10-18 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: LetMaidar
Өгүүллэгүүдэээ ойрд бичээд, засаж янзлаад завгүй бна. Жаахан редакторлоод оруулнаа

14:48 - 2010-10-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: LetMaidar
Босгыг чинь алхангуут
Бүүвэйн дуу сонслоо
     Чи минь намбатай ээж болжээ
Борхон царайг чинь
Бодолдоо тааллаа
     Чи минь ...
Асгаран дэрвэдэг үсээ
Аятайхан хумиад боочихжээ
     Чи минь хүний эхнэр болжээ
Хэзээ ч билээ үнссэн уруул чинь
Харамлангуй жимийх болжээ
     Чи минь минийх биш болжээ

14:58 - 2010-10-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: LetMaidar
Өрхгүй гэрт
Өглөө сэрүүхэн байсан
Байсан архинаас
Балга нь ч үлдсэнгүй
Бал шиг дурлалын
Амт нь ч мэдрэгдэхгүй
Энэ гэрт
Энхрийлэл дуусаж
Эцэсгүй хүслийн
Зангилаа тасарлаа
Зэвхий сар тооноор өнгийсөн
Зэвэргэн шөнө халууцаад байл уу?
Нарны туяа намайг эрсээр
Орны толгой тэмтчихэд
Нүд нь аниастай танихгүй бүсгүй
Оргүй дурлалын минь хөөрхий золиос
Огт эргэж ирэхгүй чиний
Онгорхой тооноор ирүүлсэн илч
Одоо хүйтэн байна...

...

14:34 - 2010-10-06 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Мина тээгчийг авраад буриад усан цэрэг амиа алдав

Бичсэн: LetMaidar
     Приморийн хязгаарын Фокино баазад өнгөрсөн сарын 24-нд мина тээгч "Быстрый" усан онгоцны түлшний хэсэгт гал гарчээ. Уг галыг унтраалцсан буриад усан цэрэг Алдар Цыденжапов маш гүн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний амь насны төлөө эмч нар 4 өдрийн турш тэмцсэн авч Алдар Цыденжапов 9-р сарын 28-нд амьсгал хураажээ.
     Мина тээгч хэвийн болсон бөгөөд Алдар Цыденжаповт ОХУ-ын шагнал нэхэн олгох гэнэ.
"НБ" сайт

...

22:38 - 2010-10-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Буриадын сайхан залуу гэнэ дээ

Бичсэн: LetMaidar
04.10.10 11:39

ФОТО: Марк Агнор

Мистером Бурятии стал Алдар Будаев

Самым красивым и обаятельным мужчиной Бурятии признан студент 3-го курса восточного факультета БГУ Алдар Будаев. 3 октября в Улан-Удэ прошел первый конкурс мужской красоты и обаяния «Мистер Бурятии». Победитель может представить в этом году Бурятию на конкурсе «Мистер Азия». Организатором конкурса выступило модельное агентство «Baikal models».

Этого событие ждали многие, так как который год подряд республика выбирает себе красу, оставляя без вним...

12:59 - 2010-10-04 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Игорь Бутаев: Кавказ ба панмонголизмын асуудал

Бичсэн: LetMaidar
2010-10-4 - Игорь Бутаев: Кавказ ба панмонголизмын асуудал 20.09.10 13:37 Из-за головного убора типа тюбетейки и длинной рубашки навыпуск местные жители иногда принимали Игоря Бутаева за «своего»

ФОТО: из личного архива Игоря Бутаева

Политолог Игорь Бутаев: взгляд на проблему Кавказа и панмонголизма

40-летний Игорь Бутаев недавно защитил кандидатскую диссертацию по политологии и скромно относит себя к «молодым ученым», которым «несть числа».

Однако для Бурятии он личность уникальная. Не встретишь е...

12:55 - 2010-10-04 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Миний ээж далайн арал дээр байдаг

Бичсэн: LetMaidar
... нэг гурван цаг
Мөч өнгөрч,
нэг л мэдэхэд
Миний үс
Хонин жилийн өвлийн
Дэрсний үзүүр шиг цайрч
Хоёр нэгээрээ унасаар
Хэл үл өвтгөх буйлаа хавирахад
Хаа нэгтээгээс
Өө!
Хоосон чанарын ертөнцөө гэн
Хоромхон замхрах дуун гарав.

     Энэ Торлогтойн хөндийд өвөө, эмээ хоёр ажин түжин амь зуулгаа залгуулж, үр удмаа амьдралын дөрөөнд гишгүүлж, айл гэр болгон алсын замд үдсээр хөөрхийс даруй нэг жарныг элээсэн гэнэм. Тэр хоёр ийн ярилцах ажгуу:
     -Би чиний урд орвоос азтай. Сэтгэлийг хөрвүүлвээс хэрэв чи үлдэж хоцроод араас минь зул өргөх ахул аргагүй надад хайртай юм гэж сүнс минь баясна гэх юм.
     Алс хо...

11:39 - 2010-09-29 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Урд шөнийн зүүд /Улаан дөрвөлжин, хар загалмай, цагаан дугуй/

Бичсэн: LetMaidar
     Би түүнийг харав. Түүний царай аймшигтай цонхийж, бас дээр нь яр, шарх гарсан байлаа. Тэрбээр улаан дөрвөлжин дотроос ердөө ч гарч чадахгүй аж. Би түүнийг өрөвдөж байлаа. Энэ бол зүүдний минь нэгдүгээр үзэгдэл. Улаан дөрвөлжин. Түүн доторх хайр минь. Анхны бөгөөд ... хайр. Дөрвөлжин нэлэнхүйдээ улаан бөгөөд, өнцөг бүрдээ улаан цэгтэй. Тэр улаан дөрвөлжин тоолж баршгүй улаан цэгээс бүрдсэн агаад тэр дотор улаан шархтай, улаан яртай бүсгүй хүн байлаа. Уг нь тэр нүд л дээ. Дэргэд нь хав хар загалмай байх ажээ. Хав хар загалмайд намайг цовдолсон байх бөгөөд ам их цангаж байлаа. Миний нүднээс ...

12:28 - 2010-09-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

В.Харламовыг дуурайж бичсэн минь

Бичсэн: LetMaidar
     ...Нэг жижиг хотод их уудам талбай дээр том саарал байшин байдаг бөгөөд түүнд хэн ч байдаггүй гэж хүмүүс хэлэлцэх бүлгээ.
     Би тэнд очихоор шийдэв. Очлоо. Орох гэлээ. Хоёр хөшөө оруулсангүй. Тэгэхээр нь тэр хоёрыг нураачихаад орох гэтэл хаалга нь цоожтой, цоожны нүхээр харахад хүмүүсийн зөв ажээ.
     Тэнд ямар ч хүн алга. Харин дарга нар л байлаа. Тэгээд л тэр.
                         
*     *     *     Би та нарт нэгэн түүх үгүүлье. Тэр түүх нэгэн сурах бичигт байлаа.
     Эвдэрхий баримал, шавар самбар дээрхи үл мэдэх бичигтэй зурагтай тийм л түүх. Нэг удаа тэр түүхийг эрээд олсонгүй. Х...

12:55 - 2010-09-23 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:
чөлөөт бичээч


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөв
- мзх-д хүрэхгүй зурвас
- найрагч бүсгүйн хөрөг яруу найрагч Эрдэнэцэцэг таньд
- Нүд
- Тэргэнцэр дээрх шанлал
- халуун зунаар ханиад хүч солиоров
- нэргүй
- нэргүй
- Миний булш

Найзууд
- LetMaidar